Monday, August 3, 2009

Төлөвшил

Энэ амьдрал дэндүү баялаг юм.
Хүн алдах зүйлдээ алдаж онох зүйлээ онож үүнээсээ ухаарал сууж байгаа нь төлөвшил байдаг.
Хүн нэгэн хэвээрээ байх уу өөрчлөгдөх үү ? Энэ таны л сонголт
Хүн гэдэг орчин нөхцөл байдалийнхаа үр дагавар байдаг.Ямар орчинд өсч, торниж, ямар хүмүүстэй нөхөрлөж байна үүнд л хамаг учир байгаа.
хүн бүхэн орчиндоо дасдаг, дасаад ирэхээрээ түүнийг өөрчлөхийг хүсдэггүй яагаад гэхээр орчиндоо автдаг. Орчиндоо дасах, автах нь ямар ч байж болно.Орчиндоо дасаад байна уу
орчин надад дасагдаад байна уу гэдэг бас бодууштай зүйл.

Mr.B

Unknown

Орчин хүнд үнэхээр нөлөөлдөг боловч орчинд нөлөөлөгдөх гол орчин бол хүн өөрөө

Орчин гэдэг бол дэргэд чинь байгаа зүйлсээс гадна цаг хугацаа, тухайн үеийн сэтгэл зүй, бодол санаа мэдрэмжүүд юм


Бие гэдэг бол сэтгэл оюун ухааныг бодит болгогч юм


Үнэхээр чи ухаантай юм бол бие чинь мөн ухаантай байна


Хамгийн сайн жүжигчин хэзээч жүжиглэдэггүй


Хэрвээ чамд хэцүү байвал чи аз жаргал руу ойртож байгаагийн шинж


Сэтгэлийн тэнхээ өөдрөг үзэл


Mr.S

Дурсамж

Хэдхэн хоромын өмнө уншиж суусан зүйлээ бодход сэтгэл хөдлөж байх юм. Хэдэн сарын өмнө болсон бүгдийг санахнээ гунигтай ч юм шиг яг энэ мөч. Хэдий тийм боловч одоо урагшилаж байгаагаа мэдрэх нь юу юунаас илүү. Энэ хэдэн хоромд юу хүсч байна гээч: Хэсэгхэн бороо орсоны дараагаар нар нээх сайхан ээгээд л модны цоорхойд барьсан майханыхаа үүдэнд галаа тойрч суугаад явж туулж бүтээж ирсэн зам цаг хугацаа амжилт алдаагаа ярилцан суух тэрхэн мөчид өмнүүр урсах гол намуухан шоржигноод хааяахан хаа нэгтэйгээс хөхөө шувуу донгодож байхыг.
Хүсэхгүй зүйлээ хийх шиг өөр хэцүү зүйлийг бид мэдэхгүй
Хүсэл татсан бүгдэд ойртож дөхөх сайхан байдгийг бид мэдэрдэг ч
Хүсэл үл татах зүйлсийн цаана хүсүүштэй зүйлс дэлгээстэй байдгийг
Хүсэл татсан зүйлсээсээ атгаад амсаад үзсэний дараа...
Эрхэмлэж хайрлахгүй байхын аргагүй Grinch-нартаа.

Thursday, April 23, 2009

Үнэн

Хүн болгон сайн үйл хийж үүнийхээ хариуд диваажин руу явахыг хүсдэг. Харин хүмүүс өөрсдийгөө дэлхий дээр байгаа гэж боддог боловч үнэн хэрэг дээрээ дэлхий гэдэг там дээр байгаагаа хэн ч ойлгохгүй байна. Хүмүүсийн шүтээд байгаа бурхад бол бүгд чөтгөрүүд юм. Тэд хүмүүст өөрсдийгөө бурхан гэж итгүүлээд өөрсдийгөө шүтүүлдэг. Харин жинхэнэ бурхан бол хэзээ ч өөртөө итгэ гэж хэлдэггүй. Хүмүүс итгэсэн итгээгүй тэр бурхан хэвээрээ л байна. Хэрэв чамд хэн нэгэн “Би бол бурхан, ертөнцийн эзэн, хүмүүсийг аврагч, хүсэл мөрөөдлийг чинь биелүүлэгч,жинхэнэ аав ээж чинь ” байна надад итгэвэл чи диваажин руу явна,гэгээрнэ, сайхан амьдарна, үнэнийг олж мэднэ гэж хэлж байгаа бол тэр чинь чөтгөр л байхгүй юу. Үнэндээ хүмүүс аль хэдийнэ шийтгэгдээд дэлхий гэдэг там руу ирчихсэн шүү дээ. Эндээс та нар битгий бурханг хайцгаа. Дахиж төрөөд дараа төрөлдөө диваажинруу очно гэж мөрөөдсөний ч хэрэггүй. Та нар нэг бол там дээр байна эсвэл тамдаа л байна. Энд та нарыг чөтгөр цаг хугацаа гэдэг шоронд хориод жаргал гэдэг нэртэй зовлонгоор хооллож хүсэл мөрөөдөл гэдэг уяагаар оосорлоод хүссэн бүхнээ хийлгэж байна. Та нар энэ газраас битгий бурханг хайцгаа энэ бол Чөтгөрийн эх орон энэ бол аймшигт там чи энэ тамд тарчлан зовж байгаа арчаагүй нэгэн хүн. Харин би диваажингаас тамд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Mr.Grinch. Би хүссэн үедээ диваажин руу очиж хүссэн үедээ тамд ирдэг. Өдөр болгон би та нарийг дээрээс чинь хараад өрөвддөг бас өөрөөрөө бахархдаг.

Mr.Grinch

Би дэндүү хүн

Амьдрахад би дэндүү хүн
Ажиллахдаа би дэндүү хосгүй
Нөхөрлөхөд би дэндүү үнэнч
Нээхэд би дэндүү дотно
Хэлэхэд би дэндүү хүн
Хийхэд би дэндүү илүү
Хагацахад би дэндүү хайран
Хүлээхэд би дэндүү хүслэн
Олоход би дэндүү гарамгай
Онцгойроход би дэндүү содон
Онгироход би дэндүү оргил
Сурахад би дэндүү хурдан
Сэдэхэд би дэндүү зальтай
Сэтгэхэд би дэндүү өвөрмөц
Танилцахад би дэндүү танхил
Тунихад би дэндүү амархан
Ялалтанд би дэндүү дуртай
Ярихад би дэндүү онцгой

Mr.B and Mr.S

Angel+devil

Angel + Devil = ???

Миний найз охин диваажингаас бууж ирсэн сахиусан тэнгэр. Бурхан тэрнийг энэ дэлхийн хамгийн сайхан зүйлийг олоод над дээр аваад ир гээд дэлхий рүү явуулсан. Харин би тамаас ирсэн эрлэгийн элч чөтгөр намайг энэ дэлхийгээс хамгийн сайхан зүйлийг нь хулгайлаад ир гэсэн. Тэгээд бид энэ дэлхий дээр тааралдаад тэр намайг бас би тэрнийг авч явахаар шийдсэн. Бид одоо болтол нэг нэгнийгээ ятгаад л хэн нь ч дийлэхгүй л байгаа. Бид энэ дэлхий дээр үүрд нэг нэгнийгээ ятгаж амьдрах нь дээ. Хэхэ

Copyright Grinch

ГУТАЛ ба амьдрал

Бурхан бол гэрийн эзэн. Дэлхий бол түүний гутлын шүүгээ юм. Хүн бол тэрний нэг гутал нь. Энэ шүүгээнд үнэтэй, хямдхан, хулхи, ориг, хуучин, өрөөсөн, зуны, өвлийн, хавар, намрын гээд их олон төрлийн гутал бий. Манай шүүгээнд гуталнууд их олон орж ирж байгаа ч гуталнууд гарахгүй байна, одоо манай шүүгээнд 6 тэрбум гутал байна шүү дээ. Бурхан хоёрхон хөлтэй хэрнээ ямар олон гутал авдаг ганган хог вэ. Бурхан лав эмэгтэй байх аа хэхэ. Бидний энэ гутлын шүүгээнд орж ирсэн маань өрөөсөн гутлаа олох явдал билээ. Тэрнээс биш аз жаргал, баяр баясгалан, эд хөрөнгө, гэгээрэл мөн эрдэм ном аль нь ч биш юм. Сурсан сураагүйгээс үл хамааран бид чинь гутал хэвээрээ л байна шүү дээ. За гэгээрлээ гэж бодоход үсрээд л тапочки болно. Бид зүгээр л өрөөсөн гутлаа хайж олох хэрэгтэй. Хэрэв бид өрөөсөн гутлаа олчих юм бол бурхан биднийг нэг л өдөр өмсөх болно. Энэ нь л гутал бидний хувьд жинхэнэ аз жаргал. Би энэ шүүгээнд орж ирээд олон жил болж байгаа ч саяхнаас л өрөөсөн гутлаа хайж байна. Учир нь одоо болтол би өөрийнхөө размерийг бас үйлдвэрийг мэддэггүй байлаа. Одоо нэгэнт мэдсэн болохоор өрөөснөө олж авна аа. Би 20 размерийн, 1989 онд монголд үйлдвэрлэсэн, цэвэр арьсаар хийсэн, дөрвөн улирлын алинд нь ч өмсөх боломжтой, ус нэвтэрдэггүй, доргионы хамгаалалттай, галд тэсвэртэй, сайн чанарын, баруун хөлийн гутал байна. Хэрэв та миний өрөөсөн гутлыг харсан, эсвэл магадгүй та өөрөө миний өрөөсөн гутал бол холбоо бариарай. Би шүүгээний баруун дээд буланд байгаа шүү

Анхааруулахад зөвхөн шаардлага хангасан зүүн хөлний гутлууд л холбоо бариарай.

Баталгаатай мэдээлэл өгсөн гутлыг шагнана.

Шагнал: 2 сар гутал засвараар үнэгүй үйлчлүүлэх эрх, 3 сар kangaroo тосоор бүтэн биеийн тосолгоо хийлгэх эрх, нэг улавч мөн дээр нь үдээстэй бол 2 хос цагаан үдээс

Copyright Grinch