Бурхан бол гэрийн эзэн. Дэлхий бол түүний гутлын шүүгээ юм. Хүн бол тэрний нэг гутал нь. Энэ шүүгээнд үнэтэй, хямдхан, хулхи, ориг, хуучин, өрөөсөн, зуны, өвлийн, хавар, намрын гээд их олон төрлийн гутал бий. Манай шүүгээнд гуталнууд их олон орж ирж байгаа ч гуталнууд гарахгүй байна, одоо манай шүүгээнд 6 тэрбум гутал байна шүү дээ. Бурхан хоёрхон хөлтэй хэрнээ ямар олон гутал авдаг ганган хог вэ. Бурхан лав эмэгтэй байх аа хэхэ. Бидний энэ гутлын шүүгээнд орж ирсэн маань өрөөсөн гутлаа олох явдал билээ. Тэрнээс биш аз жаргал, баяр баясгалан, эд хөрөнгө, гэгээрэл мөн эрдэм ном аль нь ч биш юм. Сурсан сураагүйгээс үл хамааран бид чинь гутал хэвээрээ л байна шүү дээ. За гэгээрлээ гэж бодоход үсрээд л тапочки болно. Бид зүгээр л өрөөсөн гутлаа хайж олох хэрэгтэй. Хэрэв бид өрөөсөн гутлаа олчих юм бол бурхан биднийг нэг л өдөр өмсөх болно. Энэ нь л гутал бидний хувьд жинхэнэ аз жаргал. Би энэ шүүгээнд орж ирээд олон жил болж байгаа ч саяхнаас л өрөөсөн гутлаа хайж байна. Учир нь одоо болтол би өөрийнхөө размерийг бас үйлдвэрийг мэддэггүй байлаа. Одоо нэгэнт мэдсэн болохоор өрөөснөө олж авна аа. Би 20 размерийн, 1989 онд монголд үйлдвэрлэсэн, цэвэр арьсаар хийсэн, дөрвөн улирлын алинд нь ч өмсөх боломжтой, ус нэвтэрдэггүй, доргионы хамгаалалттай, галд тэсвэртэй, сайн чанарын, баруун хөлийн гутал байна. Хэрэв та миний өрөөсөн гутлыг харсан, эсвэл магадгүй та өөрөө миний өрөөсөн гутал бол холбоо бариарай. Би шүүгээний баруун дээд буланд байгаа шүү
Анхааруулахад зөвхөн шаардлага хангасан зүүн хөлний гутлууд л холбоо бариарай.
Баталгаатай мэдээлэл өгсөн гутлыг шагнана.
Copyright Grinch
No comments:
Post a Comment