Thursday, April 23, 2009
Үнэн
Mr.Grinch
Би дэндүү хүн
Ажиллахдаа би дэндүү хосгүй
Нөхөрлөхөд би дэндүү үнэнч
Нээхэд би дэндүү дотно
Хэлэхэд би дэндүү хүн
Хийхэд би дэндүү илүү
Хагацахад би дэндүү хайран
Хүлээхэд би дэндүү хүслэн
Олоход би дэндүү гарамгай
Онцгойроход би дэндүү содон
Онгироход би дэндүү оргил
Сурахад би дэндүү хурдан
Сэдэхэд би дэндүү зальтай
Сэтгэхэд би дэндүү өвөрмөц
Танилцахад би дэндүү танхил
Тунихад би дэндүү амархан
Ялалтанд би дэндүү дуртай
Ярихад би дэндүү онцгой
Mr.B and Mr.S
Angel+devil
Миний найз охин диваажингаас бууж ирсэн сахиусан тэнгэр. Бурхан тэрнийг энэ дэлхийн хамгийн сайхан зүйлийг олоод над дээр аваад ир гээд дэлхий рүү явуулсан. Харин би тамаас ирсэн эрлэгийн элч чөтгөр намайг энэ дэлхийгээс хамгийн сайхан зүйлийг нь хулгайлаад ир гэсэн. Тэгээд бид энэ дэлхий дээр тааралдаад тэр намайг бас би тэрнийг авч явахаар шийдсэн. Бид одоо болтол нэг нэгнийгээ ятгаад л хэн нь ч дийлэхгүй л байгаа. Бид энэ дэлхий дээр үүрд нэг нэгнийгээ ятгаж амьдрах нь дээ. Хэхэ
Copyright Grinch
ГУТАЛ ба амьдрал
Бурхан бол гэрийн эзэн. Дэлхий бол түүний гутлын шүүгээ юм. Хүн бол тэрний нэг гутал нь. Энэ шүүгээнд үнэтэй, хямдхан, хулхи, ориг, хуучин, өрөөсөн, зуны, өвлийн, хавар, намрын гээд их олон төрлийн гутал бий. Манай шүүгээнд гуталнууд их олон орж ирж байгаа ч гуталнууд гарахгүй байна, одоо манай шүүгээнд 6 тэрбум гутал байна шүү дээ. Бурхан хоёрхон хөлтэй хэрнээ ямар олон гутал авдаг ганган хог вэ. Бурхан лав эмэгтэй байх аа хэхэ. Бидний энэ гутлын шүүгээнд орж ирсэн маань өрөөсөн гутлаа олох явдал билээ. Тэрнээс биш аз жаргал, баяр баясгалан, эд хөрөнгө, гэгээрэл мөн эрдэм ном аль нь ч биш юм. Сурсан сураагүйгээс үл хамааран бид чинь гутал хэвээрээ л байна шүү дээ. За гэгээрлээ гэж бодоход үсрээд л тапочки болно. Бид зүгээр л өрөөсөн гутлаа хайж олох хэрэгтэй. Хэрэв бид өрөөсөн гутлаа олчих юм бол бурхан биднийг нэг л өдөр өмсөх болно. Энэ нь л гутал бидний хувьд жинхэнэ аз жаргал. Би энэ шүүгээнд орж ирээд олон жил болж байгаа ч саяхнаас л өрөөсөн гутлаа хайж байна. Учир нь одоо болтол би өөрийнхөө размерийг бас үйлдвэрийг мэддэггүй байлаа. Одоо нэгэнт мэдсэн болохоор өрөөснөө олж авна аа. Би 20 размерийн, 1989 онд монголд үйлдвэрлэсэн, цэвэр арьсаар хийсэн, дөрвөн улирлын алинд нь ч өмсөх боломжтой, ус нэвтэрдэггүй, доргионы хамгаалалттай, галд тэсвэртэй, сайн чанарын, баруун хөлийн гутал байна. Хэрэв та миний өрөөсөн гутлыг харсан, эсвэл магадгүй та өөрөө миний өрөөсөн гутал бол холбоо бариарай. Би шүүгээний баруун дээд буланд байгаа шүү
Анхааруулахад зөвхөн шаардлага хангасан зүүн хөлний гутлууд л холбоо бариарай.
Баталгаатай мэдээлэл өгсөн гутлыг шагнана.
Copyright Grinch
Time
Бусдаас илүүгээр би ойлгоно
Бүхнийг нээгч цаг хугацааг
Бурхнаас илүү би мэднэ
Намайг чухам юу ойлгосныг
Надаас илүү цаг хугацаа мэднэ
Найзаас минь илүү намайг мэдэх
Найз минь чи цаг хугацаа
Mr.S
God
Бүхнийг захирагч нь бурхан байна
Бурхныг бүтээгч би байна
Биеийг минь бүтээсэн бурхан байна
Mr.S
Аз жаргал бол сонголт
“Амьдрал бол тайлагдашгүй юм. Түүнийг тайлах гэж цаг үрэх хэрэггүй” гэдэг. Хэдий тийм боловч амьдралын утга учир болох аз жаргалын талаар хэсэг эргэцүүлж үзлээ. Аз жаргалыг эрэлхийлэгч хүмүүн бид аз жаргал, зовлон, эд баялаг, эрүүл мэнд болон бусад бүх л зүйлийн талаар дор бүрнээ өөрийн гэсэн үнэмшилтэй байдаг. Өвчиндөө шаналж буй хүнээс аз жаргал гэж чухам юу вэ? гэж асуувал эрүүл энх байх гэж үнэн сэтгэлээсээ хариулах нь лавтай. Бусдын адил ууж, идэж, эдэлж чадахгүй байгаадаа сэтгэл гундуухан яваа нэгнээс аз жаргалын талаар асуувал тэд хөрөнгө мөнгө гэж хариулах байх. Үүнийг бид өнөөгийн нийгмийн хаанаас ч харж болно. Хэдий хөрөнгө мөнгөтэй ч аз жаргал бол эд баялаг юм гэж хэлэх хүн ч цөөнгүй байх. Энэ мэтчилэн хүн бүхэн өөр өөрсдийн байгаа газраасаа шалтгаалан аз жаргалыг өөр өөр өнцгөөс хардаг. Хүмүүс хэдийгээр аз жаргалыг өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж, ойлгодог боловч аз жаргал гэдэг бол нэг л мэдрэмж юм. Өвчтэй хүн эрүүл болж, ядуу хүн баян болж, хүн бүхний хүсэл биелэх тэр л агшинд мэдрэгдэж буй тэр л мэдрэмж бол хүн бүхний өөр өөрөөр ойлгодог тэрхүү АЗ ЖАРГАЛ юм. Энэ мэдрэмж хүн бүхэнд адил байдаг.
Эрүүл мэнд, эд хөрөнгө бол аз жаргалыг бий болгогч зүйлсийн нэгээхэн хэсэг юм.
Mr.S
Buddies
Сэтгэлээс минь үргэлж уяатай миний хэдэн найз нар
Итгэлээс минь дандаа ундрах жаргал бүхний эзэд
Сэвгүй мөрөөдөл бүхэн минь та нартайгаа хамт байж
Сэргэлэн насны эрч хүчийг мэдэрдэг ээ
Борхон зүрх минь гунигаар дүүрч бодолд автан суухын цагт
Болсон болоогүй бүхнээ ярьж бухимдал тайлах сайхан
Бяцхан баяраа хамтдаа хуваалцаж бүргэд шиг нисэхийн үед
Буух газрын зурвас болсон буртаглагдаагүй сэтгэл даанч сайхан
Сайхан гэж би найз нөхдөө хэлнээ
Салахгүй ээ гэж бас өөрөө амлана
Саваагүй зангаа хөдлөхөөр хааяа бас бардамнана
Mr.O
Би
Хайрыг би мэдэхгүй
Хагацлыг бас үзээгүй
Диваажинд би очихгүй
Там ч намайг авахгүй
Бурханд би итгэдэггүй
Чөтгөрийг ч бас шүтдэггүй
Жаргаж би үзээгүй
Зовлонг ч бас мэдрээгүй
Тэнгэрээр би нисдэггүй
Газраар ч бас явдаггүй
Сайныг би дагадаггүй
Мууг бас тоодоггүй
Баян байхыг хүсдэггүй
Ядуу болох тавилангүй
Үхлээс би айдаггүй
Амьдралаас бас уйдаагүй
Өчигдрөөс би ирээгүй
Маргааш бас очихгүй
Орой би унтдаггүй
Өглөө бас босдоггүй
Өөрөөсөө бусдыг тоодоггүй
Зөвхөн чамд зориулав. Mr.Grinch
Гарц
Надад гарц хэрэгтэй байна.
Нандин бүхнээ дэлгэхэд минь
Асуудал болгоноос ухаарахад
Алдаж онох тэр л мөчид
Надад гарц хэрэгтэй байна.
Танд би таалагдах
Та намайг таалах
Энэ надад падгүй ээ
үүнд асуудал байхгүй ээ.
Надад зөвхөн гарц л хэрэгтэй
Нарны цацраг туяагаа
Надад чамд гэж ялгалгүй
Наана цаана гэж тодотголгүй
Авь адил түгээдэг нь
Анхааралыг минь үл татна
Надад зөвхөн гарц хэрэгтэй
Бусад нь яах нь хамаагүй
Буруу зөв нь нөлөөлөхгүй
Надад зөвхөн гарц хэрэгтэй
Хүсэл надад байгаад
Хорвоо ертөнц амьсгалж байхад
Энэ бие хэзээд асуудал бүхнийг шийднэ
Эргэлт шарвалт хийлгүй шулуун шугамаар алхална
Хайж байсан гарц чи хажууд байсаныг
Mr.M
Хэнбэ гуай нь Удирдагч болод байна???
Сайн удирдагч гэж...
Нэгэн үед бид менежирийг Boss гэж нэрийддэг байлаа. Boss нь доод тушаалтнуудад юуг хэрхэн хийх ёстойг бүгдийг нэгд нэгэнгүй хэлж зөвлөх ажил мэргэжлийн хувиартай байсан явдал нь ажилчидад тухайн хийж буй ажилдаа өөрийн хувийн чадвар, цаанаас төрсөн нарийн мэдрэмжийг гаргаж ирэх боломжуудыг хаасаар иржээ.
Харин одоо Менежир гэдэг ойлголт дэвшингүй хэв маягаар өөрчлөгдөн шинэчлэгджээ. Удирдагч нь чиглүүлэгч, дэмжигч, сэдэлжүүлэгч мөн дасгалжуулагчийн үүргийг ажил мэргэжлийн сууриа болгосон явдал нь хийх үйлдлийг тулган хэлэхээс хавьгүй дээр түвшинд ажлын гүйцэтгэлийг аваачжээ.
Менежир нэрийн дор олон албан тушаалтан өөрсдийн хөдөлмөрийг үнэлүүлж байдаг. Үүнд: Удирдах зөвлөлийн захирал, Санхүү эрхэлсэн захирал, Мэдээлэл харилцааны, Үйл ажиллагаа эрхэлсэн гэх мэт. Дээр дурьдсан нь дээд түвшиний менежирүүд болно. Харин хэрэглэгчид үйлчлүүлэгчидтэй ойр ажиллаж байдаг хүмүүс нь дунд түвшиний Менежирүүд байдаг. Тэдгээр нь ерөнхий, салбарын, ээлжийн гээд тухайн байгууллага, үйлдвэрийн онцлогоос шалтгаалан ялгаатай байх нь бий. Хэдий тийм боловч Сайн Удирдагчид байх ёстой 2 л чадвар бий.
1. Чадвартай хүний чадварыг олж харах чадвар
2. Өнгөлөн далдлах чадвар
“Чадвартай хүний чадварыг олж харах чадвар” үүнийг тайлбарлахын тулд нэгэн хүний амьдралаар жишээ авъя.
Алан Грийнспан, 1987 оноос өнөөг хүртэл Америкийн Нөөцийн Сангийн Систем (Төв Банк)-ийг удирдан чиглүүлж яваа хүчирхэг хувь хүн. Грийнспан бусдаас онцгой чадвартай болох нь 1996 онд хувьцааны үнэ асар өндөрт хүрэх магадлалтай гэсэн таамаглал биелэлээ олсоноор илэрсэн.
Тэрээр хэрхэн амжилтанд хүрэв? Грийнспан Нью Йоркын их сургуульд “эдийн засаг”-ийн Бакалвар, Магистр зэрэгээ хамгаалсан бөгөөд ажлынхаа гарааг ашгийн бус судалгааны багт эдийн засгийн удирдах зөвлөлд багтан ажилласнаар эхэлжээ. Үүний дараагаар өөрийн хүчин чадал, оюун ухаанаа нийтийн тусын тулд зориулахаар зориглож Засгийн Газрийн бүрэлдэхүүнд орон ажилласаар өдгөө 5 ерөнхийлөгчийн нүүрийг үзлээ.
Ерөнхийлөгч Ричард Никсоны эдийн засгийн шилдэг зөвлөгч нь байсан агаад зарим зүйл дээр ерөнхийлөгчид хувийн зөвлөгөөг ч өгч чаддаг байлаа.
Ерөнхийлөгч Роналд Рейганд түүний засгийн газрын зардалыг багасгах нь зүй ёсны хэрэг хэмээх үзэл бодлоо бодит үйл болгосон явдал таалгадсанаар Грийнспаныг Төв Банкны ерөнхийлөгчөөр томилсон юм.
1991 онд ерөнхийлөгч Джорж Буш Грийнспаныг өмнөх онуудын Америкын эдийн засгийн хямралыг арилгуулахын тулд өөрийн байр суурьнд нь дахин томилжээ.
Билл Клинтонд 2000 онд Грийнспаныг Төв Банкны ерөнхийлөгчийн албанд нь үлдээх олон учир шалтгаан байсан хэдий боловч гол нь Америкын эдийн засгийг инфляцийн нөлөөлөлд автуулалгүйгээр хөгжүүлэх байсан юм. Дээрх шалтгаан ч мөн адил Бага Джорж Бушд Алан Грийнспаныг өөрийнх нь өмнө нь хийж байсан ажилд нь эргүүлэн авчирах шийдвэрт нөлөөлсөн нь дамжиггүй ээ.
Алан Грийнспан бол чадварлаг эдийн засагч харин түүнийг чадварлаг эдийн засагч болохыг нь олж харсан Ричард Никсон эхлэл Бага Буш төгсгөлтэй Америкын Нэгдсэн Улсын 5 ерөнхийлөгчийг Сайн Удирдагч байсан гэдэгт би итгэдэг.
Бидний хүндэтгэлийг хүлээж үндэсний бахархал болсон “Чингис” хаанд хүний чадварыг олж харах чадвар заяасан явдал нь Эртний худалдааны сүлжээ, эрдэмтдийн хүчирхэг баг, хамгийн гол нь дэлхий дээр урьд өмнө нь байгаагүй Дэлхийн Энх Тайван буюу 300 жил оршин тогтоносон FAX MONGOLICA-г бий болгож чадсанаар бидэнд мэдрэгддэг.
Менежир та бүгдийг чаддаг байх албагүй гагцхүү чадвартай хүнийг байх ёстой байр суурь, албан тушаалд нь томилох чадварыг эзэмшсэн байх ёстой.
Миний дээр дурьдсан жишээ нь ашгийн бус байгууллагын талаар байсан бол одоо өгүүлэх “Өнгөлөн далдлах чадвар”-ыг бизнесийн байгууллагад хамааруулан авч үзье.
Рестораны бизнес 2 зүйл дээр тогтон явдаг.
1. Соус
2. Аяга угаагч
Та аль нэг ресторанаар үйлчлүүлэхэд өөр бусад ресторан эсвэл түргэн хоолны газар магадгүй гэртээ хэрэглэдэг хүнсний ногоо, гурил, будаа идэж буй зоогонд тань орсон байдаг. Хэдий тийм боловч тэдгээр бүтээгдэхүүнүүд дээр ялгаатай Соуснууд нэмэх бүрт өөр өөр өвөрмөц амтыг бид мэдэрдэг. Та бидэнд олон төрлийн амт хэрэгтэй үүнийг дагаад хоолнууд. Учир нь бид энэ хорвоо дээр цорын ганц болон заяагдсан.
Хүмүүс орь ганц зүйлийг илүүд үздэггүй амьдралын хэвшил нь олон тооны ресторан, түргэн хоолны газруудыг бусдаас ялгарах, ингэхийн тулд өрсөлдөөнд орж бизнесийн орчин эрүүлжих нөхцөлийг бий болгодог. Эдгээр асуудал нь хоолны бизнесийн онцлогийг харуулсан мэдээлэл байлаа. Харин одоо аргачилал уруу орьё.
Яагаад аяга угаагч мэргэжил рестораны бизнесийг авч явах менежментийн ухаан болов?
Ихэнх хүмүүс хийж буй ажлынхаа үнэлэмж болгож авдаг цалин хөлсөндөө сэтгэл хангалуун бус байдаг. Тиймээс танд чадварлаг ажилтанаа өөртөө үлдээх арга ухаан хэрэгтэй. Харьцуулалт, энэ нь үр дүнтэй арга тиймдээ ч нийтлэг хэрэглэгддэг.
Аяга угаагч өөрийн ажилдаа дэндүү сэтгэл хангалуун байх ёстой. Бусад ажилчид түүний энэ байдлыг үргэлж мэдэрдэг байх нь чухал. Үүнийг менежир хийх хэрэгтэй. Ийм нөхцлийг бүрдүүлсэнээр тэд өөр өөрсдийн ажил үүргийг сэтгэл гарган хийх ба цалин хөлсөөс гадна хийж буй зүйлээсээ сэтгэл ханамжийг авах эерэг нөлөөлөл бий болдог.
Аяга угаагч нь “Өнгөлөн далдалсан” байдлаар хамгийн бага цалин авах боловч бусдаас илүү сэтгэл ханамжтай байдал үзүүлнэ. Үнэн хэрэгтэй менежир түүнд далдуур нэмэгдэл өгсөнийг нь тооцвол рестораны хамгийн өндөр ажлын үнэлэмж (цалин) бүхий ажилчин болж хувирна. Энэ ухааныг ном зохиол бичдэггүй мөн бизнесийн сургалтаар заадаггүйгээр онцлог.
Бизнес үнэндээ хатуу хуульд захирагддаг. “Эсвэл та иднэ, нэг бол хэн нэгэнд идүүлнэ”. Энэ бол байгалийн мөн бизнесийн хууль.
Тийм болохоор энд оршин тогтнохын тулд бидний туулж өнгөрүүлэх зам дардан биш гэдгийг ойлгож бүх талаар өөрийгөө дайчлах л хэрэгтэй.
Сайн Уридрагч байхын нууц нь: Та “Чадвартай хүний чадварыг таних”, “Өнгөлөн далдлах” хэмээх чадваруудыг ашиглаад л өнгөрөх бус хэвшил болгоход оршино.